Нүүр
Бидний тухай
Брэндүүд
Ажлын байр
Мэдээ
Холбоо барих
local_phone 976-11-343434 [email protected] Үндсэн цэс

Тэнцвэрийг мэдэр

pH 8.5 шүлтлэг найрлага, цэвэр тунгалаг амт. Өдөр бүр өөртөө зориулсан энгийн бөгөөд зөв сонголт.

Тайгын сувд — Pearl

Байгалийн жамаар эрдэсжсэн ус, зөөлөн хийжүүлэлттэй шинэлэг амт. Pearl — өдөр бүрийн сэрүүн мэдрэмж.

Байгалийн амтыг өдөр бүр

Антиоксидантаар баялаг жимс, ногооны хослолтой Natura — сахаргүй, веган найрлагатай өдөр тутмын шинэлэг сонголт.

Ирээдүйгээ бидэнтэй хамт бүтээ

Анкет илгээх Шинэ санаа, ур чадвар, хүсэл тэмүүллээ бодит ажил болгох боломжийг Витафит танд санал болгож байна. Өсөн хөгжих эрч хүчтэй багийн нэг хэсэг болоорой.

Noto Sans JP

Noto Sans KR

Noto Sans SC

Noto Sans

Дэлхий нийтээр тохиосон цар тахлаас хойш нийгэм бүхэлдээ өөрчлөгдөж байна. Нас, хүйс, боловсролын түвшин үл харгалзан бүх хүний амьдралд нөлөөлсөн энэ үйл явдал Монгол улсад аль нам засаглаж, ямар тогтолцоо үйлчилж байхаас үл хамааран хүнсний хэрэглээгээ дотоодоосоо хангаж чаддаг байх ёстой гэдгийг ойлгуулсан билээ.

Гэсэн хэдий ч хүнс үйлдвэрлэлийн салбарт мэргэжлийн хүний нөөцийн хомсдол маш их байна. Хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн инженер, механикийн мэргэжилтэн бэлтгэдэг улсын сургуулиудын ангийг жилдээ гурваас таван оюутан л төгсөж байх жишээтэй (албан ёсны тоо баримт).

Мэдээж ямар ажил мэргэжил сонгох нь хувь хүний сонголт боловч бид хүнсний салбарын ажиллах хүчнийг бодлогоор дэмжих хэрэгтэйг, ажиллах хүнгүй болсон өнөөгийн нөхцөл байдал харуулж байна.

Нөгөө талаас хэрэглэгчдийн зан төлөв маш чухал. Ард иргэдийн шууд хэрэглэх хүнс үйлдвэрлэх нь маш хариуцлагатай ажил бөгөөд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмжийг судлан оруулж ирээд  Монгол хүний амтлах мэдрэмжид нийцсэн амт, биед хэрэгтэй эрдэс бодис, шим тэжээлтэй жорыг зохиох зэргээр  бүх зүйлийг стандартын дагуу хийх нь маш нарийн ажил байдаг. Тиймээс хүнсний салбарын мэргэжилтнүүд ажлынхаа алхам бүрд хариуцлагатай байж, хамтын хүчээр их ажлын ард гардаг. Эдгээр залуус үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүрдээ бүрэн итгэлтэй байдаг учир  бахархал дүүрэн гэр бүл, үр хүүхдүүддээ авч очдог билээ.

Витафит милк ХХК-ийн хувьд ISO 22000:2015 олон улсын Хүнсний аюулгүй байдлын стандартыг 2018 оноос үйл ажиллагаандаа нэвтрүүлж, жил бүрийн аудитын шалгалтыг амжилттай давдаг, үлгэр жишээ үйлдвэр юм.

Өдгөө бид “Итгэл даасан эрүүл хэрэглээг үр хойчдоо өвлүүлнэ” алсын хараан дор нэгдэж ажиллаж буй.

Манай компанийн зүгээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээж, хүнс үйлдвэрлэлийн салбарт ажиллахыг уриалж байна.

Бид танд тогтвортой ажлын байр, тасралтгүй сурч хөгжих боломж, үргэлж өсөн нэмэгдэх цалин урамшуулал, шударга үнэлгээний систем, ажлын зөв зохистой хуваарилалт, уян хатан цагийн систем, харилцааны хамгийн тухтай орчин нөхцөл, бие биеэ дэмждэг хамт олон, тав тухтай орчин нөхцөлийг санал болгож байна.