Нүүр
Бидний тухай
Брэндүүд
Ажлын байр
Мэдээ
Холбоо барих
local_phone 976-11-343434 [email protected] Үндсэн цэс

Тэнцвэрийг мэдэр

pH 8.5 шүлтлэг найрлага, цэвэр тунгалаг амт. Өдөр бүр өөртөө зориулсан энгийн бөгөөд зөв сонголт.

Тайгын сувд — Pearl

Байгалийн жамаар эрдэсжсэн ус, зөөлөн хийжүүлэлттэй шинэлэг амт. Pearl — өдөр бүрийн сэрүүн мэдрэмж.

Байгалийн амтыг өдөр бүр

Антиоксидантаар баялаг жимс, ногооны хослолтой Natura — сахаргүй, веган найрлагатай өдөр тутмын шинэлэг сонголт.

Ирээдүйгээ бидэнтэй хамт бүтээ

Анкет илгээх Шинэ санаа, ур чадвар, хүсэл тэмүүллээ бодит ажил болгох боломжийг Витафит танд санал болгож байна. Өсөн хөгжих эрч хүчтэй багийн нэг хэсэг болоорой.

Noto Sans JP

Noto Sans KR

Noto Sans SC

Noto Sans

Дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахал шинэ Коронавирусын халдвар Монгол улсад албан ёсоор бүртгэгдсэнээс хойш аль хэдийн 8 сар өнгөрчээ. Энэ бүх хугацаанд аюулт өвчин тусгахгүй гэж, туссан иргэдээ хамгаалах гэж өдөр шөнөгүй тэмцсээр байгаа олон олон баатруудын томоохон төлөөлөл бол яахын аргагүй цагаан нөмрөгт эмч, сувилагч нар юм.

Ялангуяа аюулт өвчний голомтод, эрүүл энхийн төлөө тэргүүн эгнээнд зогсож буй ХӨСҮТ-ийн нийт эмч, сувилагч болон албан хаагчиддаа талархаад баршгүй билээ.

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдгийн адилаар энэ хэцүү цаг үед нойр хоолоо хасан зүтгэж буй ХӨСҮТ-ийн хамт олонд сэтгэлийн хандив болгон бүтээгдэхүүний дээжээсээ бэлэглэсэн Витафит ус ундааны хамт олондоо талархал илэрхийлье.

ХӨСҮТ-ийн 1000 эмч, сувилагч, арын албаны ажилчид PH8.5 байгалийн хужир агуулсан эрдэст ус, Sunny брэндийн цэвэр жимсний жүүсээр эрч хүчээ сэргээгээд авлаа. Баярлалаа.

Сайхан цаг тун удахгүй ирэх болно гэдэгт итгэлтэй байна. Ковидын эсрэг хүчээ нэгтгэж, хамтын хүчээр даваад гарнаа.