ОЛОН УЛСЫН “ISO 22000:2005 СТАНДАРТЫГ ДАХИН БАТАЛГААЖУУЛЛАА

“Витафит Групп”-ийн салбар компаниуд болох “Витафит Инвест” ХХК, “Витафит” ХХК, “Витафит Дистрибюшн” ХХК компаниудын хамт олны хүчин чармайлт, хичээл зүтгэлээр олон улсын ISO 22000:2005 стандартыг дахин баталгаажуулж батламжаа гардан авлаа.

Тус компаниуд Олон улсын стандарт ISO 22000:2005 – Хүнсний аюулгүй байдлын удирдлага - Хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх аливаа байгууллагад тавих шаардлага, Монгол улсын “Хүнсний тухай хууль” болон стандартууд зөвлөмжид заасны дагуу түүхий эд, материалыг сонгон авахаас эхлэн, үйлдвэрлэлт, борлуулалт, түгээлтийн бүхий л үйл ажиллагаанд хүнсний аюулгүй байдлыг хангахаар тогтмол хянаж ажилладаг билээ.

Бид 2011 онд ISO 9001:2008 –Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг Стандарт, хэмжилзүйн газраар, 2016 онд ISO 22000:2005 стандартыг SGS олон улсын баталгаажуулалтын байгууллагаар тус тус баталгаажуулан ажилласан.

2019 онд ISO 22000:2005 стандартыг баталгаажуулан хамтран ажиллах байгууллагаар үндэсний баталгаажуулалтын байгууллага болох “Монсертф” ХХК – ийг сонгон хамтран ажиллаа. Олон улсын тэргүүлэх аудитораар ахлуулсан аудитын баг 2019 оны 9 сарын 9-11-ны өдрүүдэд аудитыг зохион байгуулж ISO 22000:2005 – Хүнсний аюулгүй байдлын удирдлага-Хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх аливаа байгууллагад тавих шаардлага стандарт бүрэн хэрэгжсэн  байна гэсэн дүгнэлт гаргаснаар тус стандартыг дахин баталгаажуулан, батламжаа гардан авлаа.

“МонСертф” ХХК нь 2016 онд Олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, хэрэгжүүлсэн байгууллага, аж ахуй нэгжүүдэд олон улсын баталгаажуулалтын байгууллагыг төлөөлөн баталгаажуулалт явуулж гэрчилгээжүүлэх зорилготойгоор байгуулагдсан үндэсний компани юм. Үндэсний үйлдвэрлэл эрхлэгч “Витафит Групп”, үндэсний менежементийн тогтолцооны баталгаажуулалтын “Монсертф” ХХК хамтран ажилласандаа таатай байна.

                            ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮНДЭСНИЙ КОМПАНИ ДЭЛХИЙД ТАНИГДАХ БОЛТУГАЙ