—“Витафит Инвест“ ХХК–ийн чанарын бодлого нь олон улсын чанарын удирдлагын тогтолцооны хүрээнд хэрэглэгчдийн сэтгэл ханамж, эрэлт хэрэгцээ, аюулгүй байдлыг бүрэн хангасан чанарын баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж хэрэгжүүлэхэд оршино. 

-2005 онд Технологийн алба нэртэй үйлдвэрийн технолгиотой холбоотой ажилтнууд хамрагдсан 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн болно.

-2009 онд Технологи Чанар Хяналтын Алба болж нэрээ өөрчлөн үйлдвэрийн удирдлаган дор технологич нарыг хариуцуулан хөндлөнгийн хяналтын алба гэсэн статустайгаар 8 хүний бүрэлдэхүүнтэй Лаборатори, Чанар, Технологийн хяналт тавьж эхэлсэн.  

-2011 онд Чанарын Удирдлагын Алба болж  11 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Манай компанийн үйлдвэрлэдэг бүх бүтээгдэхүүн Чанарын Удирдлагын Албаны нарийн хяналтын дор үйлдвэрлэгддэг бөгөөд чанарын хяналтын лаборатори нь хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, ариун цэвэр, чанарын стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг.

-2014 онд Чанарын Удирдлагын Алба нь3 алба болж салбарласан бөгөөд: 

1. Үйл Ажиллагааны Хяналтын Алба: 
ҮАХА-ны дарга, Чанарын хяналтын инженер-2, ХАБЭА-н инженер-1, Механикийн хяналтын инженер -1 гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй “Витафит групп” ХХК-ны харъяа бүх компанийн үйлдвэр, алба нэгжийн үйл ажиллагаанд аудит хийх, Олон улсын стандарт нэвтрүүлж хэрэгжилтэнд нь хяналт тавих зорилготойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

2. Нэгдсэн Лаборатори: 
Нэгдсэн лаборатори  4 химич, 2 микробиологич,  1 лаборант, 1 лабораторийн эрхлэгч нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажилллагаа явуулж байна.

3. Үйлдвэрлэлийн Чанарын Хяналтын Алба:
ҮЧХА-ны дарга, Чанарын инженер-4 гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж,  түүхий эдээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн болох бүх процесст чанар, эрүүл ахуйн хяналт тавин ажиллахаас гадна бүтээгдэхүүний гологдол, хэрэглэгчдийн санал гомдлыг хүлээн авч үйлдвэрлэлийн ариун цэвэр, эрүүл ахуйн бүхий л асуудлыг хянаж шалгах ажлыг хариуцан ажилладаг.

 

Нэвтрүүлсэн огноо:2000

ISO 9001:2008

“Витафит" группын хамт олны хүчин чармайлт, хичээл зүтгэлээр олон улсын   ISO 9001:2008 (MNS ISO 9001:2010) стандартын шаардлагад нийцүүлэн чанарын удирдлагын тогтолцоог бий болгон, баримтлан хэрэгжүүлж, түүний үр нөлөөг байнга сайжруулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилласнаар 2011 оны 7 дугаар сард олон улсын ISO 9001:2008 стандартын гэрчилгээгээ гардан авсан. 2013 онд чанарын уди...

Нэвтрүүлсэн огноо:2000

ISO 22000:2005

“Витафит групп” ХХК-ийн харъяа хангамжийн “Витафит Импекс” ХХК, үйлдвэрлэлийн “Витафит Инвест”, борлуулалтын “Витафит” ХХК –иудад Олон улсын Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх төслийн үйл ажиллагааг Олон улсын байгууллага SGS-Монголия” ХХК-тай хамтран ажиллаж байна.