"Витафит" ХХК

Группын ууган компани бөгөөд ус, ундаа шүүс, цай зэрэг бүтээгдэхүүний маркетинг, борлуулалтын үйл ажиллагааг 150 ажилтан албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр эрхлэн явуулж байна. Энэ компаний борлуулалтын үйл ажиллагааны нэгэн онцлог нь Улаанбаатар хотын аль ч өнцөг буланг үл алгасан, борлуулж болох цэг бүрт захиалгын дагуу хоногийн дотор түгээх сүлжээ юм.

"Жи Эн Бевережис" ХХК

2008 онд "Витафит групп" ХХК, "Жем Интернэйшнл" ХХК, АНУ-ын “Pepsi Co” компаниуд нь хувь нийлүүлэн байгуулсан бөгөөд дэлхийд нэрээ түгээсэн “PEPSI” брэндийн бүтээгдэхүүнүүдийг  2009 оны 6 сараас импортоор оруулж ирэн борлуулж эхэлсэн бөгөөд  үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг хийж  дуусаад 2010 оны 9 сараас үйлдвэрлэн зах зээлд борлуулж байна.

"Оргил хүнс" ХХК

2009 онд ААН-ээр бүртгэгдэн, Монголын зах зээлд хуванцар савлагаатай тараг үйлдвэрлэн нийлүүлж байна. Энэ компани үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээр өнөөдрийн байдлаар 44 ажлын байр шинээр бий болгоод байгаа төдийгүй цааш өргөжих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа билээ. 

“Лохас Фүүд” ХХК

2011 оны 3 сард байгуулагдсан бөгөөд Монголд анх удаа Япон технологиор, Солонгос улсаас түүхий эдээ нийлүүлэн дээд зэргийн хэрчсэн гурил үйлдвэрлэж байна. Одоогоор шинээр нийт 16 хүний ажлын байрыг бий болгосон