Витафит Групп нь үндэсний ТОП компаниудын нэг ба бидний бизнесийн цар хүрээ одоогоор нийт 15 салбар компани болон жилээс жилд улам бүр өргөжин ажиллаж байна.

  -Танд өрсөлдөхүйц цалин хөлс, нөхөрсөг, эрч хүчтэй хамт олон .
  -Сурч хөгжих, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, албан тушаал дэвших боломж

Нийгмийн хангамжийн хүрээнд: Олон нийтийн арга хэмжээ, Номын сангийн үйлчилгээ, Спорт заал, эрүүл мэнд, цалингийн  зээл, орон сууцны хөнгөлөлт, шагнал урамшуулалт, хөнгөлөлт тэтгэмж тусламжинд хамрагдах боломжоор хангана

  -Эрүүл мэнд, нийгмийн даатгал
  -Эрүүл мэндийн үзлэг

Чөлөөт цагт зориулсан дараах үйлчилгээнүүд: Компаний нийтийн зугаалга, олон төрөлт спортын тэмцээн, урлагийн тэмцээн,  эрдэм шинжилгээний тэмцээн, цасны баяр, шинэ жил, явган аялал, эмэгтэйчүүдийн баяр, хүүхдийн баяр, үндэсний их баяр    наадам гэх мэт тэмдэглэлт өдрүүдэд зориулсан арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг.

Ажилчдын сэтгэгдэл

Норжинсүрэн

Ажилд орсон үеэсээ олон хамт олонтой нэгэн баг болж хамтран ажилласаар ирсэн. Шинэхэн ажилтан залуус бидэнд үлгэр дууриалал болон ажиллаж, заан сургаж, тусалж, дэмжиж байдагт нь хамт олноороо би үргэлж бахархаж байдаг. Мөн тэдний бүтээн байгуулсан сүүлийн үеийн бүрэн автомат тоног төхөөрөмж, технологитой үйлдвэрүүдэд ажиллаж байгаагаараа бахархдаг.

Ганбүрэн

Манай компани миний хөдөлмөрийг өндрөөр үнэлж 2003 оны шилдэг ажилтан, 2014 оны шилдэгийн шилдэг ажилтан, яамны жуух бичиг , салбарын тэргүүний ажилтан , орон сууцаар тус тус шагнаж урамшуулсан.