I үе

Анкетын шалгаруулалт 

II үе

Анхан шатны ярилцлага 
/Хүний нөөцийн мэргэжилтэн нь I шатны шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогч нартай анхан шатны ярилцлага хийнэ/

III үе

Тестийн шалгалт  
/Зарим албан тушаалд тухайн мэргэжилд шаардагдах тодорхой өгөгдөл \хууль, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, техник, технологи, хими, физик, англи хэл, сэтгэн бодох чадвар, хэрэглээний програм дээр ажиллах чадвар зэрэг\-ийг шалгасан бодлого тестээр шалгалтыг авна/

IV үе

Хоёр дахь шатны ярилцлага
/Энэ үе шатанд тухайн албан тушаалын зэргээс шалтгаалан өөр өөр субъектуудтай ярилцлага хийнэ.Тухайлбал тухайн албан тушаалын шууд удирдлага, захиргаа, хүний нөөцийн албаны дарга/ 

V үе

Гурав дахь шатны ярилцлага
/2-р шатны ярилцлаганд тэнцсэн  гүйцэтгэх түвшнээс дээш зэргийн албан тушаалд ажил горилогчидыг захирлууд ярилцлаганд оруулна/ Дундаас дээш түвшний албан тушаалд ажил горилогч нарыг захиргаа, хүний нөөцийн албаны дарга, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, тухайн албан тушаалыг хариуцсан дэд захирлуудын хамтарсан ярилцлаганд оруулна. Зөвшөөрсөн тохиолдолд “Ажилд авах шийдвэр” гарна.

VI үе

Дөрөв дэхь шатны ярилцлага
/Энэхүү ярилцлага нь тухайн ажил горилогчид санал болгож буй албан тушаал, ажлын онцлог, ажлын нөхцөл, цалин хангамжийн талаар санал солилцох зорилготой байна/