Мульти брэнд

Мульти брэнд нь Монголын анхны хуванцар савлагаатай ундаа бөгөөд витаминаар баялаг, 12 төрлийн жимсний цоморлиг болсон, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн. Монголын зах зээл дээрх хамгийн хүртээмжтэй, өргөн цар хүрээг хамарч чадсан брэнд юм. Мультивитамин буюу олон жимсний шүүсэнд Жүрж, Алим, Ханборгоцой, Лийр, Нимбэг, Гадил, Тоор, Цагаан усан үзэм, Манго, Гүйлс, Маракуйяа, Грейпфрут гэсэн 12 төрлийн жимсний шүүс агуулагддаг бөгөөд 14 жилийн турш амт, савлагаа нь хэвээр хадгалагдаж чадсан үнэнч хэрэглэгчидтэй брэнд юм.

Худалдаанд гарсан огноо

2001

Нийт төрөл

1

Вита брэнд

Витафит компаний нэрийн эхний дөрвөн үсэг болох Вита нэрээр цэвэр усаа нэрлэсэн.  

Худалдаанд гарсан огноо

2001

Нийт төрөл

8

Vitaplus

Вита брэндийн 3 төрлийн жимсний амттай ус Витаплас "Дусал бүрт дурлам"

Худалдаанд гарсан огноо

2013

Нийт төрөл

3

Гоё брэнд

Хамгийн гоё жимснүүдээс хамгийн гоё амтыг агуулсан бүтээгдэхүүнд нэр өгөхөөр   Витафит компаний нийт ажилчдын дундаас санал асуулга аваад хэлэлцэж байсны дотор “Гоё” гэдэг нэр нь хамгийн олон хүний санал авч энэхүү нэрийг өгсөн түүхтэй. 

Худалдаанд гарсан огноо

2005

Нийт төрөл

16

Анар брэнд

Анар брэнд нь 100%-ийн импортын шүүсийг орлох антиоксидант ихтэй, "Superfruit" жимсний төрлүүдийг агуулсан шүүс юм. Дэлхий дээр "Superfruit" буюу антиоксидант болон ховор амин дэмийн агууламжтай цөөн хэдэн төрлийн жимснүүд байдаг. Анар брэндийн хувьд "Анар", "Цангис", "Усан үзэм", "Хад" гэсэн төрлүүд нь энэхүү "Superfruit" ангилалд багтдаг онцгой жимсний шүүснүүд юм. 100% жимсний шүүс гэдэг нь найрлагандаа нэмэлт консервант, элсэн чихэр болон хадгалах хугацааг уртасгах химийн найрлагагүй үзүүлэлтийг хэлнэ. "Анар" брэндийн хувьд "Алим", "Жүрж", "Усан үзэм", "Хад" гэсэ...

Худалдаанд гарсан огноо

2009

Нийт төрөл

6

Био брэнд

Био жүүсний түүхий эдийг  Хавайгаас Ананас, Туркээс Улаан лооль, Бразилаас Жүрж, Америкаас Цангис, Германаас Алим, Испаниас Усан үзэм мөн Энэтхэгээс Манго жимсүүдийн хамгийн дээд зэргийн сортыг бэлтгэн нийлүүлэгч болох Cargill, Dohler, Ocean Spray, Wild-aac  сонгож түүхий эдээ худалдан авдаг.  Энэ бүтээгдэхүүн нь амны цангаа сайн тайлах, хорт хавдрын эсрэг эмчилгээний үйлчилгээтэй, хүний биеийн дархлааг сайжруулдаг бүтээгдэхүүн юм. 

Худалдаанд гарсан огноо

2010

Нийт төрөл

4

Push брэнд

Хүн бүр өөрийн зорилго, үзэл бодол, дотоод ертөнцтэй ба энэ бүхнээ ил болгож өөрийгөө дайчлан амжилтанд хүрэх ёстойг Push брэнд цаг ямагт танд сануулж амжилт бүхэнтэй хамт байна. Өөрийгөө дайчил, Итгэлтэйгээр урагшил, Хязгаарыг эвд - Keep Pushing 

Худалдаанд гарсан огноо

2014

Нийт төрөл

2

Маази брэнд

Маази брэнд нь Витафит группын нийгмийн хариуцлагын хүрээнд хийгддэг олон ажлуудын нэгээхэн хэсэг нь бөгөөд Монгол улсад нэн ховордсон "Мазаалай" баавгайг таниулах, олон нийтэд сурталчилах зорилгоор 2015онд гарсан компаний отгон брэнд юм. Маази брэндийн ундаа нь алим, чангаанзны 2 төрлийн амттай, сахарын агууламж бага, хүүхэд багачууд уухад илүү тохиромжтой, амин дэмтэй, жимсний агууламж өндөртэй, шүүс юм.

Худалдаанд гарсан огноо

2015

Нийт төрөл

2