
Мульти брэнд
Мульти брэнд нь Монголын анхны хуванцар савлагаатай ундаа бөгөөд витаминаар баялаг, 12 төрлийн жимсний цоморлиг болсон, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн. Монголын зах зээл дээрх хамгийн хүртээмжтэй, өргөн цар хүрээг хамарч чадсан брэнд юм. Мультивитамин буюу олон жимсний шүүсэнд Жүрж, Алим, Ханборгоцой, Лийр, Нимбэг, Гадил, Тоор, Цагаан усан үзэм, Манго, Гүйлс, Маракуйяа, Грейпфрут гэсэн 12 төрлийн жимсний шүүс агуулагддаг бөгөөд 14 жилийн турш амт, савлагаа нь хэвээр хадгалагдаж чадсан үнэнч хэрэглэгчидтэй брэнд юм.
Худалдаанд гарсан огноо
2001Нийт төрөл
1Sunny брэнд
Бид алим, жүрж, ханборгоцой, тоор чангаанз 4 төрлийн жимсний амттай цоо шинэхэн Sunny брэндийн жүүсийг үйлдвэрлэж эхэллээ.
Худалдаанд гарсан огноо
2018Нийт төрөл
4Гоё брэнд
Хамгийн гоё жимснүүдээс хамгийн гоё амтыг агуулсан бүтээгдэхүүнд нэр өгөхөөр Витафит компаний нийт ажилчдын дундаас санал асуулга аваад хэлэлцэж байсны дотор “Гоё” гэдэг нэр нь хамгийн олон хүний санал авч энэхүү нэрийг өгсөн түүхтэй.
Худалдаанд гарсан огноо
2005Нийт төрөл
16Push брэнд
Хүн бүр өөрийн зорилго, үзэл бодол, дотоод ертөнцтэй ба энэ бүхнээ ил болгож өөрийгөө дайчлан амжилтанд хүрэх ёстойг Push брэнд цаг ямагт танд сануулж амжилт бүхэнтэй хамт байна. Өөрийгөө дайчил, Итгэлтэйгээр урагшил, Хязгаарыг эвд - Keep Pushing
Худалдаанд гарсан огноо
2014Нийт төрөл
2Вита брэнд
Витафит компаний нэрийн эхний дөрвөн үсэг болох Вита нэрээр цэвэр усаа нэрлэсэн.
Худалдаанд гарсан огноо
2001Нийт төрөл
8Өлзий Брэнд
Бид Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгонд байрлах Витафит үйлдвэрийн “Атарчандгана сүү” үнээний ферм болон Төв, Сэлэнгэ аймгийн малчдаас тусгай лаборатори хөргөлтийн системээр тоноглогдсон төвдөө сүү хүлээн авдаг. Хүлээж авсан сүүгээ үйлдвэрт халааж боловсруулах технологиор боловсруулах бөгөөд сүүнд хүний биед ашигтай аминдэм, эрдэс бодисууд нь хэвээрээ агуулагдаж үлдэнэ. Үйлдвэрээс гарсан шинэхэн сүүгээ бид өдөр бүр дэлгүүрийн лангуунд хүргэснээр өдрийн аль ч цагт Монгол үнээний шимт сүүг хэрэглэгч танд хүргэж байна.
Худалдаанд гарсан огноо
2016Нийт төрөл
9Пороро сүүн бүтээгдэхүүн
Монголын үндэсний үйлдвэрлэгч Витафит групп Монголд анх удаа БНСУ-ын “ICONIX” компаний зөвшөөрөлтэйгээр эцэг эхчүүд, хүүхэд багачууддаа зориулан “ПОРОРО” брэндийн сырок, йогурт, сүүн ундаа, зайрмаг зэрэг сүүн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж эхэллээ.
Худалдаанд гарсан огноо
2016Нийт төрөл
8Гоё тараг
Гоё нэрийн 1,5л, 1л, 450г, 125г бүхий савлагаатай чихэртэй болон чихэргүй 2 төрлийн бүтээгдэхүүнийг өөрийн эх орондоо үйлдвэрлэн дотоодын зах зээлдээ шинэхэнээрээ хэрэглэгч түмний гарт хүрч байна.
Худалдаанд гарсан огноо
2007Нийт төрөл
4Өглөө брэнд
Өглөө брэнд нь анх 2009 онд бий болсон бөгөөд өнөөдрийн байдлаар 2 төрөлтэйгөөр Монголын сүүний зах зээлд худалдаалагдаж байна. Витафит групп брэндийн шинэчлэлийг 2009 онд хөгжүүлж тетра брик савалгаатай болгосон ба 2011 онд тетрапризм савалгаатай болсон.
Худалдаанд гарсан огноо
2009Нийт төрөл
2Жимст
Монголын нийт хэрэглэгчиддээ зориулан 5 төрлийн жимсний амттай ЖИМСТ Монгол брэндийг цоо шинээр гаргалаа.