Мульти брэнд

Мульти брэнд нь Монголын анхны хуванцар савлагаатай ундаа бөгөөд витаминаар баялаг, 12 төрлийн жимсний цоморлиг болсон, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн. Монголын зах зээл дээрх хамгийн хүртээмжтэй, өргөн цар хүрээг хамарч чадсан брэнд юм. Мультивитамин буюу олон жимсний шүүсэнд Жүрж, Алим, Ханборгоцой, Лийр, Нимбэг, Гадил, Тоор, Цагаан усан үзэм, Манго, Гүйлс, Маракуйяа, Грейпфрут гэсэн 12 төрлийн жимсний шүүс агуулагддаг бөгөөд 14 жилийн турш амт, савлагаа нь хэвээр хадгалагдаж чадсан үнэнч хэрэглэгчидтэй брэнд юм.

Худалдаанд гарсан огноо

2001

Нийт төрөл

1

Вита брэнд

Витафит компаний нэрийн эхний дөрвөн үсэг болох Вита нэрээр цэвэр усаа нэрлэсэн.  

Худалдаанд гарсан огноо

2001

Нийт төрөл

8

Vitaplus

Вита брэндийн 3 төрлийн жимсний амттай ус Витаплас "Дусал бүрт дурлам"

Худалдаанд гарсан огноо

2013

Нийт төрөл

3

Гоё брэнд

Хамгийн гоё жимснүүдээс хамгийн гоё амтыг агуулсан бүтээгдэхүүнд нэр өгөхөөр   Витафит компаний нийт ажилчдын дундаас санал асуулга аваад хэлэлцэж байсны дотор “Гоё” гэдэг нэр нь хамгийн олон хүний санал авч энэхүү нэрийг өгсөн түүхтэй. 

Худалдаанд гарсан огноо

2005

Нийт төрөл

16

Гоё тараг

Гоё нэрийн 1,5л, 1л, 450г, 125г бүхий савлагаатай чихэртэй болон чихэргүй 2 төрлийн бүтээгдэхүүнийг өөрийн эх орондоо үйлдвэрлэн дотоодын зах зээлдээ шинэхэнээрээ хэрэглэгч түмний гарт хүрч байна.

Худалдаанд гарсан огноо

2007

Нийт төрөл

4

Өглөө брэнд

Өглөө брэнд нь анх 2009 онд бий болсон бөгөөд өнөөдрийн байдлаар 2 төрөлтэйгөөр Монголын сүүний зах зээлд худалдаалагдаж байна. Витафит групп брэндийн шинэчлэлийг 2009 онд хөгжүүлж тетра брик савалгаатай болгосон ба 2011 онд тетрапризм савалгаатай болсон.

Худалдаанд гарсан огноо

2009

Нийт төрөл

2

Push брэнд

Хүн бүр өөрийн зорилго, үзэл бодол, дотоод ертөнцтэй ба энэ бүхнээ ил болгож өөрийгөө дайчлан амжилтанд хүрэх ёстойг Push брэнд цаг ямагт танд сануулж амжилт бүхэнтэй хамт байна. Өөрийгөө дайчил, Итгэлтэйгээр урагшил, Хязгаарыг эвд - Keep Pushing 

Худалдаанд гарсан огноо

2014

Нийт төрөл

2

Өлзий Брэнд

Бид Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгонд байрлах Витафит үйлдвэрийн “Атарчандгана сүү” үнээний ферм болон Төв, Сэлэнгэ аймгийн малчдаас тусгай лаборатори хөргөлтийн системээр тоноглогдсон төвдөө сүү хүлээн авдаг.  Хүлээж авсан сүүгээ үйлдвэрт халааж боловсруулах технологиор боловсруулах бөгөөд сүүнд хүний биед ашигтай аминдэм, эрдэс бодисууд нь хэвээрээ агуулагдаж үлдэнэ.   Үйлдвэрээс гарсан шинэхэн сүүгээ бид өдөр бүр дэлгүүрийн лангуунд хүргэснээр өдрийн аль ч цагт Монгол үнээний шимт сүүг хэрэглэгч танд хүргэж байна. 

Худалдаанд гарсан огноо

2016

Нийт төрөл

9

Пороро сүүн бүтээгдэхүүн

Монголын үндэсний үйлдвэрлэгч Витафит групп Монголд анх удаа БНСУ-ын “ICONIX”  компаний зөвшөөрөлтэйгээр эцэг эхчүүд, хүүхэд багачууддаа зориулан  “ПОРОРО” брэндийн сырок, йогурт, сүүн ундаа, зайрмаг зэрэг сүүн бүтээгдэхүүнүүд  үйлдвэрлэж эхэллээ.

Худалдаанд гарсан огноо

2016

Нийт төрөл

8

Sunny брэнд

Бид алим, жүрж, ханборгоцой, тоор чангаанз 4 төрлийн жимсний амттай цоо шинэхэн Sunny брэндийн жүүсийг үйлдвэрлэж эхэллээ.

Худалдаанд гарсан огноо

2018

Нийт төрөл

4