Сүүний өртгийн сүлжээний төсөл sdasd

Сүүний өртгийн сүлжээний төсөл

Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотоос алслагдмал бүсэд орших малчин ард түмнээс үнээ, ингэ, болон сарлагийн сүүг авч, боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээр малчид тогтвортой орлогын өөр нэгэн эх үүсвэртэй болох боломж үүсэх юм.

Мөн ингэний сүү нь хүний бие дэх инсулины хэмжээг зохицуулах үйлчилгээтэй бөгөөд чихрийн шижин өвчний эмчилгээнд өргөнөөр хэрэглэгддэг билээ.

Энэхүү төсөлд ХААН Банктай хамтран ажиллах болсноор бидэнд сүүгээ нийлүүлдэг 1300 гаруй малчин өрхөд санхүүгийн хувьд хөнгөлөлттэй зээлийг олгох замаар дэмжлэг үзүүлэх боломжтой болсондоо таатай байна.

Малчдаас ингэний сүү тогтмол хүлээн авах, хадгалах цэгүүд:

- Баяхонгор аймаг, Баянлиг сум
- Өмнөговь аймаг, Даланзадгад сум
- Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум
- Өмнөговь аймаг, Ханбогд сум

Сарлагийн сүүний бичил үйлдвэр байгуулагдах цэгүүд:

- Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум
- Баянхонгор аймаг, Эрдэнэцогт сум

Үнээний цэвэр сүү авах цэгүүд:

- Төв аймгийн, Батсүмбэр сум
- Сэлэнгэ аймгийн, Мандал сум, Зүүнхараа
- Сэлэнгэ аймгийн, Номгон сум
- Хэнтий аймгийн, Атарчандгана сум
- Дархан-Уул аймаг

Монголчууд бидний #Өлзий бат оршиг!