"Wild Berries-Зэрлэг жимс" бүтээгдэхүүн нь "ШИЛДЭГ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН"-ээр шалгарлаа.

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар Түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармагийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нар хамтран 2019 оны 9 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласантай холбогдуулан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан сурталчлах, түншийн харилцааг хөгжүүлэх, зах зээлийг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулсан тус үзэсгэлэнд ОХУ, БНСУ, Беларусь, Тайвань зэрэг улсуудын 40-н аж ахуйн нэгжүүд, дотоодын 60 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцож шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаад, дотоодын үйлдвэрлэгчдэд сурталчлан танилцуулж, нийт 150 сая төгрөгийн борлуулалт хийлээ.
“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн, яармагийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулагдаж 
“ВИТАФИТ ИНВЕСТ” ХХК нь “НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнагдаж,  Монгол орны Хөвсгөл, Завхан аймагт ургасан жимсээр үйлдвэрлэсэн "Wild Berries-Зэрлэг жимс" бүтээгдэхүүн нь "ШИЛДЭГ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН"-ээр шалгарлаа

                                                            Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг хэрэглэгч танд баярлалаа.

                                                            ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭЛХИЙД ТАНИГДАХ БОЛТУГАЙ.